найз өгүүллэг
Нэг л хэвийн өвлийн өглөө. Цав цагаан цасан дээр гцнигтай охин алхсаар… Хэн ч харсан хөөрхөн даруухан охин, их л уйтгарлан явсаар л… Энэ охиныг Золоо гэдэг. Тэрбээр сургуульдаа суралгаараа нэлээн алдартай юмсанжээ. Тэрнийг тойрон хүрээлэгдсэд их боловч энэ охин яагаад ийм гунигтай байгаа юм бол доо… [2 жилийн өмнө] Хичээлдээ ирээд ширээн дээрээ суулаа. Ангийх нь охид түүнлүү 1 нүдээрээ ч харсангүй “сайн уу” гээд л яваад өглөө. Уг нь тэр охиныг тойрон хүрээлэлт ихтэй гэж хэлсэн байхаа, тэр тойрон хүрээлэл нь шалгалт дээр л хэрэгждэг байсан байж. Ийм л болохоор тэр гунигтай байжээ. Найз нөхөд гэх юм түүнд үнэндээ алга. Ямар хэцүү байгаа болдоо. Гэнэт хаалгаар 1 охин орж ирэхэд Золоо нүүр дүүрэн инээмсэглэл тодрууллаа. Энэ охин бол Тунгаа. Тунгаа бол Золоогын хамгийн сайн найз. Тэр 2 бүх өдрийг хамтдаа өнгөрүүлдэг. Тэдний нөхөрлөл 3н жил үргэлжилжээ. Нэг өдөр Тунгаа их л гунигтай байжээ. Золоо үүнийг нь анзаарсангүй… 3 хоног өнгөрлөө. Тунгаа Золоог дуудаад тэр 2 гадаа зугаална. Тунгаа 1 юм хэлэх гээд байж ядаж байхыг Золоо анзаарчээ. Тэгээд Золоо: Юу болоов юу надад хэлэх гээд байгаа юм бэ? гэж асуухад Тунгаа: Намайг уучилаарай найз минь би чамд энийг хэлэх гэж их л удаан бодлоо. Тэгээд энийг хэлсэн нь дээр байх гэж бодоод өнөөдөр чамд хэлье гээд чамайг дуудсан юм. Би маргааш Энэтхэг явах гэж байгаа гэтэл Золоогын утас дугарав Золоо утасаа автал гэрээс нь дуудаж гэнэ. Золоо яаралтай явах болсон болохоор Тунгаа их л гуниглав. Золоо явлаа. Золоо бодохдоо хэдэн сар болоод ирэх байх эсвэл надаар тоглож байна гэж боджээ. Маргааш нь Тунгаа хичээлдээ ирсэнгүй. Багшаасаа асуутал Энэтхэг явсан гэжээ. Золоо их л гайхаж, гуниглаж Тунгаагын аав руу залгаад Тунгааг асуутал Энэтхэг рүү бүр мөсөн явсан ба ээж дээрээ очиж амьдрах болжээ. Золоо их л гуниглаж 2 сар уйлсан боловч мартахгүй л байлаа. Иймээс Золоо Тунгааг явсанаас хойш ямар ч охинтой найзлалгүй 2 жилийг өнгөрөөсөн байлаа. Нэг өдөр Золоогын утас дугарлаа утасаа автал Тунгаа байлаа. Золоо их гайхаж итгэхгүй байв. Тунгаа онгоцноос буугаад шууд л Золоо руу залгасан байв. Золоо их л баярлаж гүйгээд л Тунгаа руу яарчээ…. “Би чамд хайртай” гэж амрагтаа өдөр болгон хэлдэг ч “Би чамд хайртай” гэж хамгийн сайн найздаа хэлж үзсэн үү?
Сэтгэгдэл үлдээх
{
Сүүлийн хуудас
} {
1
-р хуудас Нийт хуудасны тоо:
3
} {
Дараагийн хуудас
}
|
Миний талаар:
Холбоосууд
Ангилалууд
Сүүлийн бичлэгүүд
найз өгүүллэг
найз өгүүллэг
Найз гэж юу вэ?
Найзууд
|